ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Барилга Архитектурын сургууль, Монголын усны академ, Global waterуpartnership хамтран Дархан-Уул аймагт Доктор(Ph.D), профессор Ц.Гомбодоржийн нэрэмжит ногоон технологи ба инноваци эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд нийт 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл оролцсон бөгөөд үүнээс 18 илтгэл 10 постер илтгэл байв.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүтээлүүдэд өнөөгийн экологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг дэвшилтэт олон шийдэл технологиуд байлаа.
Хурлын төгсгөлд шилдэг 3 илтгэл шалгаруулсан бөгөөд шилдэг байруудад
Тэргүүн байрыг БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Н.Насанбаяр
“Уст ордын зохиомол нэмэлт тэжээгдэлд боомтуудын үзүүлэх нөлөөлөл”
Дэд байрыг ДаТС-ийн ТС-ын профессор Ж.Амгалан доктор (Ph.D), дэд профессор
ДаТС-ийн ТС-ын профессор Д.Оюунбилэг доктор (Ph.D), дэд профессор
“Цэвэрлэгдсэн бохир усыг мод үржүүлгэнд ашиглах боломжийн судалгаа”
Гутгаар байрыг БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр
“Нам температурын агаар, агаарын дулааны насосны туршилтын үр дүн” эзэллээ.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа