ШУТИС-ийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Must cup-2018” хөл бөмбөгийн тэмцээн 8 дахь жилдээ 2018 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд 5 дугаар сургуулийн талбайд амжилттай явагдлаа. Тэмцээнд БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, ЕНИ-Захиргаа, ОрТС гэсэн 8 сургуулийн баг тамирчид хоёр зоонд хуваагдан өрсөлдөв.

Тэмцээний нээлтэд Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Багшийн хөгжлийн төвийн захирал А.Сүнжидмаа найман багийн тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Тэмцээн эхнээсээ медалийн төлөөх тоглолт хүртэл өрсөлдөөн, тэмцэлтэй болж оролцож буй тамирчид энэ спортод сонирхолтой байгаа нь харагдаж байв. Эхний зоонд ГУУС, МХТС, МехТС, БуХС сургуулийн баг таарч тоглон ГУУС-ийн баг нэгээр, БуХС-ийн баг хоёроор шалгаран шигшээ тоглолтод оролцох болсон бол хоёрдугаар зоонд ХШУС, ЭХС, ОрТС, ЕНИ-Захиргааны багууд өрсөлдөн ЕНИ-Захиргааны баг нэгээр, ХШУС-ийн баг хоёроор шалгарагч шигшээ шатанд тоглохоор болсон юм. ГУУС, ЕНИ-Захиргааны багууд таарсан учраагаа ялж алтан медалийн төлөө тоглосон бол ХШУС, БуХС-ийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийсэн. ЕНИ-Захиргааны баг ялалт байгуулан тэмцээний тэргүүн байр, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Мөнгөн медалийг ГУУС-ийн баг, хүрэл медалийг ХШУС-ийн баг тамирчид тус тус хүртлээ.


Шилдэг довтлогчоор ЕНИ-Захиргааны багийн Г.Билгүүн, Шилдэг хамгаалагчаар ГУУС-ийн багийн А.Нямтулга, Шилдэг хаалгачаар ХШУС-ийн О.Баатарзоригт нар шалгарч Багшийн хөгжлийн төвийн захирал А.Сүнжидмаа, БАТС-ийн профессор Ч.Баасандаш, ХШУС-ийн ахлах багш М.Амаржаргал нар өргөмжлөл, цом, мөнгөн шагналыг гардуулан өглөө.



ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа