ШУТИС, ГХИ-ийн Европ судлалын тэнхимээс Орос-Монголын найрамдлын сарын ажлын хүрээнд “Всемирный Пушкин” сэдэвт шүлгийн уралдааныг зохион байгуулав. “Всемирный Пушкин” шүлгийн уралдаан 2018 оны 10 дугаар 12-ны өдөр амжилттай болж, уралдаанд ШУТИС-ийн салбар сургуулиудаас нийт 23 оюутан Орос, Англи, Хятад, Япон, Герман хэл дээр Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкины шүлгүүдийг уран тод уншиж авъяасаа сорисноос 1-р байранд Б.Даваахүү /ЭХС/, 2-р байранд Э.Отгонбаяр /ГХИ/, 3-р байранд Т.Лхагвадорж / ГХИ / нар шалгарсан байна. Шүүгчээр ГХИ-ийн мэргэжилтэн багш Гө Жин Жин, багш Б.Ундармаа, ахлах багш С.Сэржмядаг, багш Л.Мөнхжаргал нар ажиллав.


ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв