ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ийг ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхлыг төрүүлэх, “бүтээлч оюутан” болгох зорилгоор ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнуудад ЭХЯ-ны дэргэдэх Эрчим хүчний хөгжлийн төвийн инновац технологийн хэлтсийн инженер Ө.Одбаяр, “Оюу толгой” ХХК-ийн “Энержи интернэшнл” компанийн цахилгааны инженер Г.Ганцэцэг, “Итгэл эрүүл мэнд” ХХК-ийн тоног төхөөрөмж хариуцсан цахилгааны инженер Э.Батхишиг нарыг урьж энэхүү лекцээ эхлүүллээ.


Клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээр ярилцах доорх сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.
- Хувь хүний хөгжил талаас хэрхэн зөв монгол хүн, хэрхэн зөв монгол инженер болох
- Хэрхэн тэргүүлэгч оюутан байх
- 2+2 хөтөлбөрийн, мэргэжлийн болон ажлын байрны давуу тал
- Хятад хэлийг хэрхэн сайн суралцах гэх мэт олон сэдвээр уригдсан зочид маань мэдээллээ танилцуулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн хүссэн мэдээллүүдээр ханган мэргэжлийн давуу талаа олж харсан, оюутны бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөсөнд клубын хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.
Энэхүү лекцэнд ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р анги, ГХИ-ийн ТТО-хятад хэл 1,2-р анги, клубын бусад идэвхтэн гишүүд нийт 80 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний АХА асуулт хариултын тэмцээн

2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал ШУТНС-ийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний хүрээнд ШУТНС-тай хамтран хятад хэлээр АХА асуулт хариултын тэмцээнийг анхлан амжилттай зохион явууллаа. Тус тэмцээнд ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р анги, ГХИ-ийн ТТО-хятад хэл 1,2-р ангийн нийт 90 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. ЭХС-ийн ЦХ-ийн ангийн 2-р курсийн оюутан У.Анударь, ЭТТА-ийн 3-р курсийн оюутан Т.Энхтуул нар амжилттай оролцож тэргүүллээ.
Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХИ-Хятад хэлний клуб. 2018-10-12
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа