БНХАУ тунхагласны ойн баярыг хятад хэлний сургалттай сургууль, боловсролын байгууллагууд жил бүрийн 10 сарын 1 өдөр “Хятад хэлний баяр” хэмээн тэмдэглэдэг. ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс 8 дахь удаагийн “Хятад хэлний баяр”-ыг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Сүүлийн жилүүдэд ШУТИС-ийн хятад хэлний салбарын ажил үйлс эрчимтэй хөгжиж, багагүй амжилтыг олсон. ГХИ-ийн “Гадаад хэлний орчуулга-хятад хэл” мэргэжлийн ангийн оюутнуудын зэрэгцээ Хятадын Зүүн хойд ЭХС, Шанхайн ТИС, Шандуны ТИС, ӨМ-ын Аж үйлдвэрийн их сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж, 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хятад хэл суралцагч оюутан залуусын тоо улам бүр нэмэгдсээр байна. Оюутнууд маань сургууль хамт олны болон монголын бусад их дээд сургууль, ОУ-ын байгууллагуудаас зохиох төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцож, өндөр амжилт гаргасаар байгаа.

“Хятад хэлний баяр”-ын үйл ажиллагаагаар хятад хэл, хятадын соёлын сэтгэл татам сайхан байдлыг үзүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа үг хэлэв. Хятад сайн дурын багш нар хулс хөгжмөөр хөгжимдөж мөн Бээжин дуурь дуулж сонирхуулав. ГХИ-ийн оюутнууд хийн дасгал хийж, ЭХС-ийн оюутан Т.Эрдэнэбаяр, Ч.Санчир нар хятад дуу дуулж, ХШУС-ийн оюутан М.Төгөлдөр хятад шүлэг уншлаа. “Хятад хэлний баяр”-ын үйл ажиллагаанд Хятад хэлний сайн дурын багш нарын холбооны удирдлага, ГХИ-ийн ЭНБД Н.Мэнд, ЭХС-ийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, доктор З.Баттогтох, ХШУС-ийн дэд захирал А.Сарнай болон багш, оюутнууд оролцлоо.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа