ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах ЭХС-ийн Дулааны инженерийн салбар “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологийн сургалт-судалгааны полигон”-ны нээлтийг 2018 оны 9-р сарын 8-ны өдөр хийв. Полигоны нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЭХС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамтран ажилладаг байгууллагууд болон төгсөгчдийн төлөөлөгчид оролцлоо.
Сургалт-судалгааны полигон нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд оюутнуудын дадлага, лабораторийн ажлууд явуулах, профессор багш нарын судалгаа шинжилгээ хийх, улмаар үр дүнд суурилсан арга зүйг хэрэгжүүлэх суурь бааз болох юм. Үйлдвэрийн экологийн мэргэжлийн хээрийн судалгаа, байгаль орчны мэдээлэл, хэмжилтийг орчин үеийн багаж хэрэгслийн тусламжтай гүйцэтгэх боломжтой. Энэхүү полигоныг түшиглэн Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирсон техник технологи, инновацийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Тус сургалт судалгааны полигонд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж хандивлан, угсралт суурилуулалт хийхэд дэмжлэг үзүүлсэн БЗӨБЦТС-ний хамт олон, “Грийн Солар Энержи”ХХК-ний захирал Ө.Мөнхбаатар, “Мобиком корпорац” Техник төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Х.Хаш-Эрдэнэ нар болон хамтран ажиллагч байгууллагууд, нээлтийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсан сургуулийн болоод салбарын багш нартаа гүн талархал илэрхийлье.
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна