2018 оны 7-р сарын 5-ны өдөр Японы ТОМИТА Электрик компаний ерөнхийлөгч ноён МИЁОЗИ Томита ШУТИС-д айлчлан, Эрдэм шинжилгээ, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т. Намнан, ГХХАА-ны дарга Проф. Т.Батбаяр нартай уулзаж, ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэх, ШУТИС-ийн технологийн дээд сургууль (КООСЭН)-ийн оюутнуудыг тус компани дээр дадлага хийлгэх, КООСЭН төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр ШУТИС-ийн КООСЭН технологийн дээд сургуулийн багш нартай уулзаж, мэргэжлийн ангийн оюутнуудын дадлага сургалтанд зориулан 15 төрлийн багаж хэрэгслэлийг хандивлав. Тэрээр мөн 2017-онд анх ШУТИС-д айлчлах үеэрээ ЭХС болон Технологийн дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан японд цахилгааны мэргэжлээр ажиллахад авдаг шалгалтын тестийн ном, сурах бичгүүдийг хандивлаж байв.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа