ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Солонгосын Олон улс судлалын их сургууль, Туркийн Ататурк Соёл, Хэл, Түүхийн дээд зөвлөл, Туркийн Түүхийн хүрээлэн, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгтэй хамтран “Алтайн Ард Түмэн” олон улсын 7 дахь эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 8 сарын 6-10-ны хооронд ШУТИС-ийн Төв номын сангийн байранд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Орос, Өмнөд Солонгос, Тайван, Турк, Узбекистан, Франц, Хятад, Энэтхэг, Япон гэсэн 15 орны 200 шахам эрдэмтэн, судлаачид оролцож Алтайн ард түмний угсаатны бүлгүүдийн түүх, хэл шинжлэл, соёл, зан үйл, угсаатан зүй, урлаг, утга зохиол, нийгмийн асуудал, эдийн засаг, улс төрийн бодлого гэх зэрэг 40 салбар хуралдаанаар 160 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэгдсэн байна.
Хуралд ШУТИС-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц. Баатархүү, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г. Билгүүдэй, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Ататурк Соёл, Хэл, Түүхийн дээд зөвлөлийн тэргүүн Дэря Өрс, Солонгосын Олон улсын судлалын их сургуулийн ректор Хан Воо Чой, Азербайжаны ШУА-ын дэд ерөнхийлөгч Иса Хабиббаели, Туркийн Түүхийн хүрээлэнгийн захирал Рэфик Туран, Стамбулын Бизнес, Гар урчуудын нийгэмлэгийн тэргүүн Фаик Еилмаз, Олон улсын Түрэг академийн тэргүүн Дархан Кидирали зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид оролцсон.
Олон улсын Алтай судлалын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг “Алтайн Ард Түмэн” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь өмнө нь Өмнөд Солонгос, Турк, Киргиз, Азербайжан зэрэг орнуудад зохиогдож байсан бөгөөд тус хурлаар 8 удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Узбекистанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хуралд оролцогчид нь ШУТИС-тай танилцаж, Төв номын сангаар зочилсон бөгөөд Хархорин хот, Налайх дүүрэгт байрлах түүх, соёлын дурсгал, Монголчуудын ёс заншилтай танилцсан билээ.
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа
2026 E5 KAIST Global Workshop арга хэмжээнд МХТС-ийн “SeeWay” баг амжилттай оролцож, тусгай байр эзэллээ