ҮТС-ийн Шим тэжээл судлалын төв болон Нийслэлийн Боловсролын Газар хамтран “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл ба хүүхдийн хоол, шим тэжээлийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт семинарыг 6-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа.
Семинарт Солонгос улсын “Хүүхдийн Хоол Үйлдвэрлэл, Шим Тэжээлийн Менежментийн Нэгдсэн Төв”-ийн дарга, доктор Пак Хэ Гён “Солонгосын цэцэрлэгийн хоолны систем, бага насны хүүхдийн хооллох зуршил ба аюулгүй байдлын менежмент” сэдвээр илтгэл тавьж, өөрийн оронд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж, оролцогчдын асуултанд хариулав. Мөн ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичиг М.Пүрэвжав “Бага насны хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.
Пак Хэ Гён докторын тавьсан илтгэлээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Тус сургалт семинарт БСШУСЯам, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дүүргүүдийн Засаг Даргын Тамгын Газрын Хүнс, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсрол хариуцсан дарга, мэргэжилтнүүд, УБ хотын төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч зэрэг нийт 270 хүн хамрагдсан бөгөөд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн олон улсын туршлагын талаар мэдээлэл олгосон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Семинарт оролцсон төлөөлөгч нар цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаад анхаарал хандуулах, бага насны хүүхдэд шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулах, багш боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.
Семинарт идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцсан та бүхэндээ талархал илэрхийлье.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ