2018 оны 5 сарын 28-нд ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимээс “Challenges in Teaching English: Global Perspectives and Local Realities” сэдэвт олон улсын хурал амжилттай зохион байгууллаа.

Энэ хуралд ОХУ-ын Буриадын улсын их сургууль, Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль, Дорнод Сибирийн соёлын сургууль, Красноярскийн Сибирийн холбооны их сургууль, Владивостокын Эдийн засаг удирдлага, үйлчилгээний их сургууль, БНСУ-ын Гёнгнамын Шинжлэх ухаан технологийн их сургууль, АНУ-аас болон, МУИС, ХААИС, ХУИС, ЭЗИС, Дорноговь АУИС, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монголын олон улсын их сургууль зэрэг их дээд сургуулийн англи хэлний багш судлаач, эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүллээ.


Энэ удаагийн хурлаар хэл соёл судлал, англи хэл заах арга зүйн асуудал хэлэлцүүлж санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж тохиролцов.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа