ОХУ-ын “000 Политехресурс“ компаны ерөнхий захирал Молчанов Антон Викторович 2018.05.21-23-ны өдрүүдэд ШУТИС-д ажиллалаа.
ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, ГХХАА-ны дарга Т.Батбаяр, Төв номын сангийн захирал Ч.Гулнар нартай уулзаж “Электронно, библиотечная система” мэдээллийн сангийн талаар танилцуулж, техник технологийн цахим ном материалыг профессор багш, судлаачдын сургалт судалгаанд ашиглах, цаашид хамтран ажиллахаар санал солилцов.
Номын сангийн захирал, профессор Ч.Гулнарыг “000 Политехресурс“ компаний Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр батламжилж ерөнхий захирал Молчанов Антон Викторович итгэмжлэлийг гардууллаа. Тус “Электронно, библиотечная система” мэдээллийн сан нь ОХУ-ийн хэвлэлийн газруудын 2005 оноос хойш хэвлэгдсэн шинжлэх ухааны бүх салбарын ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний материалыг багтаасан томоохон мэдээллийн сан юм. ШУТИС-ийн номын сан тус мэдээллийн сангийн техник технологийн чиглэлийн 10 орчим багцийн 8000 гаруй цахим номын эрхийг авахаар судалгаа хийж байна.

Молчанов Антон Викторович Монголын их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, мэдээллийн сангийн онцлог, давуу талыг танилцуулж, МИДС-ийн төлөөлөл, ШУТИС-ийн профессор багш нарт зориулсан "Техник, технологийн номын цахим хувилбарыг сургалт судалгаанд ашиглах нь" сэдэвт сургалтыг амжилттай зохион явууллаа.

Шинжлэх Ухаан, Технологийн төв номын сан
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа