ШУТИС-ийн “Материал судлалын төв”-өөс жил бүр зохион байгуулдаг оюутны “Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2018 оны 5 сарын 8-нд амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж ХШУС-ийн дэд захирал, доктор (Ph.D) А.Сарнай болон ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Хандмаа нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн, хуралд оролцогчдод амжилт хүслээ..
Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, МехТС, БАС, ҮТС, ТТДС болон МУИС-ийн бакалавр оюутнууд ирж 17 илтгэл хэлэлцүүлэв.

Тус хурлын шүүгчдийн зөвлөлд ШУ-ны доктор Ц.Жадамбаа, ХШУС-ийн физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) С.Туяа болон “Барилга.мн” сэтгүүлийн ерөнхий редактор Б.Бурмаа нар ажиллаж, залуу судлаачидтай санал бодлоо солилцон үнэт зөвлөгөө өглөө.

1-р байранд Б.Бат-Оргил Техник технологийн дээд сургуулийн 4-р курсын оюутан, удирдагч багш, доктор (Ph.D) МУ-ын зөвлөх инженер С.Цэвэл, доктор (Ph.D) МУ-ын зөвлөх инженер Ч.Дорлигсүрэн нарын “Авто замын ус дамжуулах хоолойн суурь бетоны найрлага сонгох судалгаа” сэдэвт бүтээл, 2-р байранд А.Сэндэр ШУТИС-ийн ҮТС, удирдагч Ч.Давааням нарын “Хаягдал лааз ашиглан хийсэн нарны халаагуур” сэдэвт бүтээл, 3-р байранд ШУТИС-ХШУС-ийн 4-р курсын оюутан О.Ган-Эрдэнэ нарын бүтээл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, МехТС, БАС, ҮТС болон МУИС-ийн бакалавр оюутнууд болон багш нар оролцлоо.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа