Сүүлийн хоёр жил тасалдаад байсан Оюутны спорт аяллын "ТУРИАД" тэмцээнийг ШУТИС-ийн захиргаа, хамт олон ШУТИС-ийн багш, спортын мастер, гарамгай аялагч Б.Баатардорж агсны нэрэмжит болгон, ивээн тэтгэж явууллаа. Тэмцээн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Гачууртын “Хар усан” тохойд 3 өдөр 2 шөнө болж аяллын спортын 7 төрлөөр хурд хүч, тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар шалган өрсөлдөв.


Тэмцээнд ШУТИС-ийн 5, ХААИС, Үндэсний их сургууль, Зохиомж дээд сургууль, Мон-Алтиус БТДС, Дархан-уул аймгийн ТИС, Өмнөгов аймгийн сургуулийн нийт 18 баг оролцсон. Аяллын спортоор овоглон, амьдрал хөдөлмөрөө зориулж алдраа дуурсгаж явсан Б.Баатардорж агсны гэргий, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, үе үеийн шавь нар, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхим болон Монголын спорт аяллын холбоо тус тэмцээнийг зохион байгууллаа.

“ТУРИАД-2018” спорт явган аяллын тэмцээний нээлт 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Сүхбаатарын талбайд болж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, Монголын спорт аяллын холбооны тэргүүн Б.Жияандорж, Б.Баатардорж агсны гэргий, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олон, шүүгч дасгалжуулагчид оролцсон юм. Аяллын тэмцээнд оролцогчид Сүхбаатарын талбайгаас тэмцээн болох Гачууртын “Хар усан” тохой хүртэл явган аялж энэ өдөр уулын оргил эзлэх, газрын зургийн тэмцээн, “Нуувч” илрүүлэх ронтерингийн тэмцээнээр өрсөлдөв.

ШУТИС-иас оролцсон баг тамирчид Захирал Б.Очирбаттай дурсгалын зураг татуулав
Харин 28, 29-ний өдрүүдэд бартаа туулах 5 төрөлт буухиа, сэлүүрт завины уралдаан, “Аялал амьдрах ухаан ” сэдэвт 3 минутад багтсан мюзикл, багийн ахлагчдын дунд явагдах “Би чадна” тэмцээнээр өрсөлдөж нэгдсэн дүнгээ гаргажээ. Тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, оюутан залууст сэтгэлтийн тэнхээ, хамтын хүмүүжил олгож амьдрах ухааны сургууль болсон энэ тэмцээний ач холбогдол үр нөлөөг өндрөөр үнэлж дараа жилийн "Туриад" тэмцээнийг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэллээ.


Нэгдсэн дүнгээр МҮИС-ийн “Үндэсний соёмбо” баг тэргүүн байр, ИЗИС-ийн “8 замын даяанч” баг 2-р байр, Мон-Алтиус БТДС-ийн “Тэсрэлт” баг 3-р байр, ШУТИС-ийн МехТС-ийн “Жигүүр” баг шагналт байрт шалгарлаа. Зохиогдсон үндсэн 7 тэмцээний төрөл тус бүрийн аварга багийг тодруулахад Сэлүүрт завины төрөлд МехТС-ийн МСҮТ-ийн “Тэнгэрийн ирвэс” баг алтан медаль, Нуувч илрүүлэх ронтерингийн тэмцээнд ГУУС-ийн “Цагаан гялбаа” баг алтан медаль тус тус хүртлээ.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа