2018 оны 4-р сарын 27-нд ШУТИС-ийн “Русский центр”-д “Русский язык как иностранный: вчера, сегодня, завтра” сэдэвт уламжлалт, Олон улсын эрдэм шинжилгээний XIV бага хурал боллоо. Энэхүү хурлыг ШУТИС, МУИС, МУБИС, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран зохион байгуулдаг билээ. Уг бага хурал нь Монгол – Оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэн хурлын үйл ажиллагааг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам ямагт дэмжиж байдаг юм. Энэ удаагийн хуралд манай улсын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас гадна ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Иваново, Кубань, Барнаул, Эрхүү хот, Буриад, Халимаг, Казахстаны их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид бүтээлээ ирүүлж оролцлоо. Хуралд БНХАУ-аас эрдэм шинжилгээний бүтээлээ илгээж оролцсон явдал нь хурлын цар хүрээ тэлэгдэж байгаагийн нэг илэрхийлэл болов. Энэ жилийн хуралд залуу эрдэмтэн судлаачид өргөн хүрээтэй хамрагдсаныг онцлон тэмдэглэж байна.

Бага хурлаар орчин цагийн хэл шинжлэл, орос хэл болон гадаад хэлийг заах арга зүй, Монголын боловсролын салбарын бүх шатны сургууль дахь орос хэл судлал, түүний заах аргын чиглэлд тулгарч буй чухал асуудлыг хөндсөн 50 гаруй шинжилгээ, судалгааны бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж, 20 илтгэлийг хурлаар хэлэлцлээ.

Зохион байгуулагчдын зүгээс тухайн хуралд ярилцаж, хэлэлцсэн асуудлуудаар хийгдсэн тодорхой дүгнэлт, санал, санаачилгыг Монгол болон ОХУ-ын зохих төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагуудын сонорт хүргүүлэхээр шийдвэрлэв.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа