ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн профессор, доктор Б.Нямаагийн нэрэмжит Барилгын менежментийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын барилгын салбарын менежментийн тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.

Барилга, архитектурын сургуулийн профессор, доктор Б.Нямаа нь анх 1963 онд тус сургуульд багшаар орж байсан бөгөөд ШУТИС-ийн анхны эмэгтэй эрдэмтэн багш нарын нэг юм. Тэрээр барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд олон жил тасралтгүй ажиллаж салбарын удирдлага, зохион байгуулалтын үндсэн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

Мөн энэхүү хурал нь барилгын менежмент мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан нь онцлогтой байлаа. Ойн хүрээнд барилгын салбарын менежментийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар БАС-ийн зөвлөх профессор, академич, доктор (ScD) Д. Дашжамц, Барилга Корпорацийн ерөнхийлөгч доктор (PhD) Л.Шагдаррагчаа тэргүүтэй барилгын салбарын томоохон компанийн төлөөлөгчид нийлсэн зургаан үндсэн илтгэл тавигдав. Онол-практикийн бага хуралд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ЗХНГ-ны дарга Н.Ганзориг нар болон БХБЯ-ны төлөөлөгчид, салбарын нэр бүхий компанийн удирдлагууд болон үе үеийн төгсөгчид оролцов.

Хурлын эхэнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат БАС-ийн профессор, доктор Б.Нямааг ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн шагналаар, БАС-ийн доктор, дэд дрофессор Д.Очирбатыг “Ректорын нэрэмжит” шагналаар тус тус шагнав.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа