Маркетингийн улсын VIII олимпиадад ШУТИС-ийн БуХС-ийн 2 баг амжилттай оролцов

Маркетингийн Менежментийн Улсын VIII Олимпиад 4 сарын 7-14 хооронд болж өнгөрлөө.

Олимпиадын эхний шатны даалгавар дотроо 3 хэсэгтэй байв. Тест-50%, SPSS-ийн даалгавар-30%, Case study дээр ажиллах-20%. Олимпиадын тестийг Монголын маркетингийн багш нарын зөвлөлийн гишүүд боловсруулж 5 хүн шүүгчээр ажилласан, SPSS-ийн даалгаварыг маркетингийн судалгааны MMCG компани боловсруулж, тус компанийн 3 судлаачид шүүгчээр ажилласан, Case study-ийн даалгаварыг “Олон улсын маркетингийн чиглэлээр боловсруулсан бөгөөд Монголын маркетингийн холбооны гишүүн 2 байгууллагын захирал болон олимпиадад ороогүй 3 их сургуулийн багш, судлаачид шүүгчээр ажилласан. Олимпиадын II шатанд манай сургуулиас маркетингийн менежментийн IV курсын Double M баг шалгарав.

II шатны шалгаруулалт 2018 оны 4-р сарын 14-ний өдөр болов. II шатанд 6 баг өрсөлдсөн бөгөөд Нийгмийн маркетинг сэдвийн хүрээнд “Өсвөр насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” кампанит ажлын маркетингийн төлөвлөгөө боловсруулах даалгавар өгөгдсөн. Double M баг II шатны дүнгээр 2-рт орсон боловч нийт оноогоор 15 багаас IV-рт орж шагналт байранд багтаж чадсангүй. Маркетингийн улсын VIII олимпиадын 1-р байранд СЭЗИС, 2-р байранд ХААИС, 3-р байранд МУИС-ийн Бизнесийн сургууль шалгарав.

III курсын MM2W багийн видео танилцуулга II байранд орж өргөмжлөл, 150000 төг-өөр шагнуулав. Видео уралдааны шүүгчээр Монголын маркетингийн холбооны гишүүн байгууллагууд болох Viral agency LLC, Content marketing LLC болон Global event LLC-ийн захирлууд ажиллав. Багуудын видео танилцуулгыг доорх холбоосоор үзнэ үү.

IV курсын Double M багийн гишүүн Г.Ануужин Дагвадорж агсаны нэрэмжит дурсамж, мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг доктор, профессор Д.Дагвадоржийн гэргий Х.Энхтуяа, хүү Д.Болд нар гардуулав.

5

Маркетингийн менежментийн IV курсын Double M багийн хийсэн видео маркетингийн улсын VIII олимпиадын II шатанд 2-р байранд орсон. 

Ирэх жил Маркетингийн улсын IX олимпиадыг ШУТИС-ийн БуХС зохион байгуулах болсон тул сургуулийн удирдлага, бизнесийн удирдлагын салбараас дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Олимпиадад амжилттай оролцсон доорх нэр бүхий оюутнуудад талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдын сурлага, ажил үйлсэд нь амжилт хүсье.

  Оюутны код Оюутны нэр Мэргэжил
1 B140580750 Г.Мягмарбаатар Маркетингийн менежмент
2 B140580714 Э.Хулан Маркетингийн менежмент
3 B140580715 Г.Мөнхзул Маркетингийн менежмент
4 B140580720 Г.Ануужин Маркетингийн менежмент
5 B140580760 Г.Нацагсүрэн Маркетингийн менежмент
6 B140580765 Ц.Энхболд Маркетингийн менежмент
7 B150580707 О.Мөнхтуяа Маркетингийн менежмент
8 B140580765 Г.Бямбажаргалан Маркетингийн менежмент
9 B150580734 Ц.Эрдэнэбат Маркетингийн менежмент
10 B150580712 Б.Дөлгөөн Маркетингийн менежмент