Боловсролын зээлийн сан болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ШУТИС-ийн төв байр, Эрдмийн зөвлөлийн өрөөнд “Дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Гэрээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Зээлд хамрагдахыг хүсэгчид магадлан итгэмжлэгдсэн, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн их сургуулийн оюутан байх гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд ШУТИС энэхүү шаардлагыг биелүүлж байгаа гэж үзэн Боловсролын зээлийн сан хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Гэрээ байгуулснаар ШУТИС-ийн оюутнууд Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээлд хамрагдах бүрэн боломж нээгдэж байна. “Оюутны хөгжлийн зээл” нь 10 жил хүртэл байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш 6 жилийн дотор эргэн төлнө. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил 2 хүртэл байж болно. Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилж байгаа бөгөөд ямар нэгэн барьцаа, хамтран зээлдэгч шаардлагагүй.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 2.4-т заасан шаардлага оюутан суралцагчтай гэрээ байгуулж зээлийг олгоно. Энэхүү зээлийг 2018 оны 05 дугаар сарын 01-нээс олгож эхэлнэ.
Оюутны хөгжлийн зээлийн шаардлага
Бүрдүүлэх материалын жагсаалт
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа