Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэн яармаг энэ сарын 20-23-ны өдрүүдэд “Мишээл экспо төвд” зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон бусад их дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.


ШУТИС-ийн хамт олон тус арга хэмжээнд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газар, Сургалтын хөтөлбөр, бүртгэлийн алба, Маркетинг, олон нийттэй харилцах алба, бүрэлдэхүүн 9 сургууль, 2 институт, Коосен технологийн коллеж, Ахлах сургууль оролцож эцэг, эх, сурагчдад өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байна


Үзэсгэлэнгийн зорилго нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах юм. “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид оролцсоноор нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл авч, мэргэжлээ зөв сонгоход нь мэргэжлийн багш туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх болон бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл өгөх юм. Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, дээд боловсролын шинэчлэл төслийнхөн оролцож байна.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа