“Must teachers League” багш нарын тэмцээн сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй багш нарын дунд 2 дахь жилдээ, волейболын төрлөөр эмэгтэй багш нарын дунд анхны жилдээ 2017 оны 10 дугаар сарын 10-аас эхэлж зохион байгуулагдсан. Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд БАС, ЭХС, БУХС, МХТС, Захиргаа, МехТС, волейболын төрөлд БАС, БУХС, МХТС, МехТС, ХШУС, MUST cанхүүчид багийн 180 гаруй багш ажилтан оролцож 2 тойрог өрсөлдөж хагас шигшээ тэмцээнд эрэгтэй багуудаас ЗАА, МХТС, БУХС, ЭХС, эмэгтэй багуудаас МеТС, ХШУС, БуХС, МХТС-ийн багууд шалгараад байна.

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Must teachers League” багш ажилтны дундах сагсан бөмбөг, волейболын тэмцээний “Бүх одод”-ын тоглолтыг зохион байгууллаа. “Бүх одод”-ын тоглолтын нээлтийн ажиллагааг ЗХНГ-ын дарга Н.Ганзориг, БТСТ-ийн эрхлэгч О.Баатарзориг нар нээж үг хэллээ. Энэ өдрийн эхний тоглолт удирдах ажилтнуудын лидэрс, ахмад багш нарын элдерс багуудын хооронд маш өрсөлдөөнтэй тоглолт болж элдерс баг 61:51 харьцаатайгаар хожлоо.

Тоглолтын дараа Сагсан бөмбөгийн ур чадварын тэмцээн явагдаж бүрэлдэхүүн зургаан сургуулийн 12 тамирчин оролцож 1-р байранд БУХС-ийн багш Ж.Хишигсайхан, 2-р байранд БУХС-ийн багш Б.Мөнхнасан, Сагсан бөмбөгийн багийн тэмцээнд 6 баг оролцсоноос МехТС-ийн Л.Оросоо ахлагчтай баг тэргүүн байр эзэллээ.


Волейболын ур чадварын тэмцээнд 6 баг оролцож 1-р байранд БУХС-ийн н.Тунгалагтуяа, Дуламсүрэн, 2-р байранд ГУУС-ийн А.Эрдэнэцэцэг, ХШУС-ийн Ч.Ням нараас бүрдсэн багууд эзэлж ивээн тэтгэгчдийн шагналын эзэн боллоо.Волейболын тэмцээнд оролцогчдоос бүрдсэн баруун зүүн бүсийн багуудын хооронд тэмцээн өрсөлдөөнтэй болж зүүн бүсийн Ч.Ням ахлагчтай баг 2:0 харьцаатайгаар хожлоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогчдоос бүрдсэн баруун зүүн бүсийн тоглолт амжилттай явагдаж М.Амаржаргал ахлагчтай Баруун бүсийн 73:59 харьцаатайгаар хожлыг авлаа.

“Must teachers League”-ийн бүх оддын тоглолтын ивээн тэтгэгчээр МехТС-ийн ахлах багш Л.Оросоо, “Шунхлай” групп, “ТЕСО “групп, “Баясах трейд” ХХК оролцлоо. Ивээн тэтгэсэн байгууллагууддаа тэмцээнд оролцогч тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
"Газрын тосны инженерчлэл" хөтөлбөрийн ШУТИС-ийн 2-4 курсийн оюутнууд "Горгаз" ХХК, "Газ-Ойл Нефть" ХХК, "Ситигаз Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг болж байна
ШУТИС, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааг сэргээн эхлүүллээ