ШУТИС-ийн МехТС-д Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд, сургуулийн үйл ажиллагаанд баримтлах шаардлагатай дүрэм журам, эд хөрөнгө хариуцагчийн эрх, үүрэг, тэдгээрийн бүртгэл тооцоо, албан бичиг хөтлөлт, баримтын талаар профессор багш, ажиллагчдад хууль, эрхзүйн мэдлэгийг олгох зорилготой “Боловсролын эрх зүй, чанарын асуудал” нээлттэй сургалт-семинар 2018 оны 3 дугаар сар 20-нд амжилттай боллоо.

МехТС-ийн Чанарын менежментийн зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү сургалтад, ШУТИС-ийн хуулийн зөвлөх Ц.Мөнхцэцэг “Эд хөрөнгийн хариуцлагын тухай ойлголт”,”Зөрчлийн тухай хууль” сэдвээр, Хөрөнгө оруулалт хангамжийн газрын эрх зүйн мэргэжилтэн С.Чинзориг “Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа (Өр авлага барагдуулалт)” сэдвээр тус сургуулийн 50 орчим профессор, багш, санхүү, сургалтын алба, аж ахуй, номын сангийн ажиллагчдад хэрэгтэй мэдээллийг агуулсан илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.

Сургалтаар, сургуулийн өр барагдуулах үйл ажиллагааны явц, мөн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага, хязгаарлагдмал хариуцлага; Зөрчлийн тухай хуулийн Боловсролын хэсэгт хамаарах заалтууд; Нягтлан бодох бүртгэл, архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих зэрэг заалтыг тайлбарлан таниулсан ач холбогдолтой семинар боллоо.
МехТС-ийн захиргаа
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа