Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан залуучууд Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.


Урьдчилсан мэдээллээр ШУТИС-ийн хичээлийн төв байрнаас дөрвөн бүрэлдэхүүн сургууль, захиргааны 1017, хичээлийн II байрнаас гурван бүрэлдэхүүн сургуулийн 1873, ШУТ-ийн төв номын сангаас Е-Нээлттэй институт, номын сангийн 347 нийт 3200 гаруй хүн гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль хийлээ. Мөн ШУТИС-ийн тусдаа хичээлийн байртай сургуулиуд ч тус арга хэмжээг сургууль бүртээ зохион байгуулж идэвхтэй оролцсон тухай мэдээлж байна.


Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа