ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нийт оюутнуудын дунд зохион байгуулсан “Химийн олимпиад-2018”-д ХШУС, БАС, ГУУС, ҮТС, МехТС, ЭХС, ОрТС-ийн нийт 46 оюутан бүртгүүлж 44 оюутан оролцлоо. Олимпиад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт 1-р байрны 116 тоот танхимд “А” бүлэг буюу 1, 2-р курсын оюутнууд, 1-р байрны 401А тоот танхимд “Б” бүлэг буюу 3, 4-р курсын оюутнууд онол-бодлогоор явагдан дүнгээ гаргалаа.
Зохион байгуулах комисст ХШУС, Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир, ахлах багш, доктор (Ph.D) Т.Баттөмөр, ахлах багш, докторант Л.Нямжаргал, сургалтын мастер, магистр М.Энх-Үжин нар ажиллав. Олимпиадын бодлого засалтад комиссын гишүүдээс гадна ОрТС-ийн ахлах багш, докторант С.Цээлэй ажиллаа.

Олимпиад зохион байгуулсан комиссын дүнгээр “А” бүлэгт дараах оюутнууд шалгарсан байна. “А” бүлэгт шалгарсан оюутнуудаас 1-р байр ОрТС-ийн 2-р курсын оюутан Б. Чимэглхам, 2-р байр ХШУС, Химийн технологийн 2-р курсын оюутан Ц.Тэгштулга, 3-р байр ХШУС, Химийн технологийн 2-р курсын оюутан Д.Цэрэндорж нар тус тус шалгарсан байна.

“Б” бүлэгт дараах оюутнууд шалгарсан байна. “Б” бүлэгт шалгарсан оюутнуудаас 1-р байр ХШУС-ийн Химийн инженерчлэлийн 4-р курсын оюутан Б.Мичидмаа, ХШУС-ийн Химийн технологийн 3-р курсын оюутан М.Эрдэнэ, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн 3-р курсын оюутан Ө.Тодсүрэн нар тус тус шалгарсан байна. Шалгарсан оюутнууд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Улсын химийн олимпиад”-д оролцоно.

Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн, олимпиадын удирдамжид тусгасны дагуу эхний 3 байранд орсон оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

Шагналыг ХШУС-ийн захирлын зөвлөлийн хуралд ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг гардуулан өгч, Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог Улсын химийн олимпиадад сайтар бэлтгэж, амжилттай оролцохыг хүсэн ерөөж, амжилт хүслээ.
ХШУС, Химийн Инженерчлэлийн салбар
ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа