Доктор, математикч, яруу найрагч Пүрэвийн Лхагвасүрэнгийн “Сэтгэлийн томьёолол” номын нээлт 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ШУТИС-ийн Урлаг танхимд дуу хуур, шүлэг найрагтай боллоо.

Номын нээлтэд найрагч П.Лхагвасүрэнгийн гэр бүл, найз нөхөд, номын багш Д.Төрбат, ажлын хамт олон болон ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд, бүрэлдэхүүн сургууль, институт, номын сангийн захирал, газар албадын дарга нар, гаднын зочид төлөөлөгчид ШУТИС-ийн 200 гаруй профессор багш, ажилтан ажилчид, оюутан уншигчид оролцлоо. П.Лхагвасүрэн найрагч “Сэтгэлийн томьёолол” нэртэй шүлгийн номоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулжээ.

П.Лхагвасүрэн нь эрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг, сургалтын гарын авлага бичсэнээс гадна яруу найргийн “Зүс бүгэг андууд” 1991 он хамтын бүтээл, “Нутгийн жаахан Цээмаа”, “Хархираа гол”, “Алсад суугаа ээж”, “Жаргах учиртай хорвоо” зэрэг 70 гаруй дууны шүлгийг бичиж нийтийн хүртээл болгосон байна. Энэ үеэр ШУТИС-ийн ректорын нэрэмжит шагналаар шагнагдаж ШУТИС-ийн захирал Б.Очирбат гардуулан өглөө.

Хурлын танхимын гадна талбайд түүний бичсэн бүтээлээр номын үзэсгэлэн гаргасан байлаа. Тус арга хэмжээг Шинжлэх ухаан технологийн номын сан, Оюутны соёл үйлчилгээний алба, Багшийн хөгжил төв хамтран зохион байгуулсан юм.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа