Москва хотын Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” нь ШУТИС-тай сургалт, эрдэм шинжилгээ, инженерийн боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон хэлбэрээр хоёр тал хамтран ажиллаж байна. Москвагийн Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” хоёр их сургуулийн хөгжил, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ШУТИС-ийн Захирал Б.Очирбатад “Хүндэт профессор” цол олголоо.
Ёслолын ажиллагаа 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр болж тус их сургуулийн Ректор Н.Д.Рогалев, сургалт эрхэлсэн нэгдүгээр проректор Т.А.Степанова, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор В.К.Драгунов, гадаад харилцаа эрхэлсэн проректор В.Н.Замолодчиков, институтийн захирлууд, эрдмийн зөвлөлийн гишүүд оролцов. “Хүндэт профессор” цол хүртээх ёслолын ажиллагааг ректор Н.Д.Рогалев удирдаж, Эрдмийн зөвлөлд ШУТИС-ийн захирал Б.Очирбатын танилцуулгыг Эрчим хүчний системийн реле хамгаалалт ба автоматикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Я.Л.Арцишевский хийж “Хүндэт профессор”-ын дипломыг Ректор Н.Д.Рогалев гардуулав. Хүндэт профессорын диплом хүлээн авсан ШУТИС-ийн Захирал Б.Очирбат хоёр сургуулийн хамтын ажиллагаа, хөгжлийн талаар үг хэллээ.
Хүндэт профессор цол хүртээх ёслолын ажиллагааны төгсгөлд үндэсний судалгааны их сургууль “МЭИ”-ийн дэргэд Эрчим хүчний тоон технологийн Монгол-Оросын хамтарсан төв байгуулах санамж бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр сургуулийн ректор гарын үсэг зурж баталгаажуулаад тус төвийг нээх ёслолын ажиллагаа болов.
Энэ үеэр ШУТИС-ийн төлөөлөгчид сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, багшлах боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, аспирантурт суралцуулах, “Орос улсад суралцах цаг” төслийн хүрээнд бакалавр, магистр, аспирант бэлтгэх цаашдаа Монгол-Оросын техникийн их сургуулийн консорциум байгуулах, хамтарсан төсөл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож хэлэлцэв. Мөн тус их сургуульд бакалавр, магистрантур, аспирантурт суралцаж байгаа Монгол оюутан, судлаач, аспирант нартай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ