Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн хичээлийн VIII дугаар байрны шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 10 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн арын талбайд боллоо.


Ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцов. ШУТИС-ийн хамт олон тус хичээлийн байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрөл, барилгын зураг төсөл зэргийг хийжээ.

Барилга барих бэлтгэл бүрэн хангагдаж, энэ жил барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тус хичээлийн VIII дугаар байрыг барьснаар хичээлийн болон лабораторийн анги танхимын хүрэлцээ нэмэгдэхээс гадна багш, оюутнуудын ажиллаж, суралцах таатай орчин бүрдэх юм. Хичээлийн VIII дугаар байр нь 40 лаборатори, лекцийн 9 болон хурлын нэг танхим, багш ажилчдын 25 өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор болохоор зураг төсөлд тусгагджээ.

Мөн энэ үеэр “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. ШУТИС нь үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон ШУТИС-Хэвлэлийн газар байгуулан ийнхүү нээж буй юм.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа