ШУТИС болон Бүгд Найрамдах Турк Улс, Хойд Киприйн Туркийн БНУ-ын их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л. Баяр-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид Гирнейн Америкийн их сургууль (Girne American University), Киприйн Америкийн их сургууль (American University of Cyprus), Станбул Айдин их сургууль (Istanbul Aydın University), BAU Бахчешер их сургууль (Bahçeşehir University)-иудад 2018 оны 02-р сард айлчиллаа.
Айлчлалын үеэр тус их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Цаашид их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг дэмжих чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэх боломжийг бий болгоод зогсохгүй БНТУ-ын их сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажиллах томоохон гарцыг бий болгож байна.

Хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр манай оюутнууд Хойд Кипр дэх Гирнейн Америкийн их сургууль төдийгүй дэлхийн бусад оронд (ИБУИНВУ, Хонконг, АНУ, Турк, Молдав, Шриланк) байрлах салбар сургуулиудад ШУТИС-ийн сургалтын төлбөрөөр суралцах боломж бий боллоо.

Мөн айлчлалын үеэр БНТУ-ын Станбул хотод болсон “Евразийн дээд боловсролын хамтын нийгэмлэг”-ийн албан ёсны гишүүн болж 3 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, олон орны их дээд сургуулиудын төлөөлөлтэй санал солилцож, хамтран ажиллах боломжуудыг судлалаа.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа