2017 оны 12-р сарын 12-13-ны өдрүүдэд “НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ШИНЭ БОЛОМЖ” сэдэвт сургалт- семинарыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болон Бизнесийн ахисан түвшний сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагууд хамтран дараах 2 үндсэн сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Сургалт семинарын үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд:
Яам, олон улсын төсөл, мэргэжлийн олон нийтийн байгууллага: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Монголын ноос ноолуурын холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо; Хөгжлийн банк,
Үйлдвэр ААН: Нанс кашимер ХХК, Мөнхбумууд ХХК, Уужин ХХК, Эрдэнэт кашемир ХХК, “GSF” ХХК, “Баялаг өлзий” ХХК, Мөнх Кашимер ХХК, “IT Export” ХХК, Эрдэнэт хивс ХХК, “Монгол текстил” ХХК, “Интер консалтинг” ХХК, “Спирит оф натур” ХХК, “NCS” ХХК;
Бизнес эрхэлчид: Гарааны бизнес эрхлагчид
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд: ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Улаанбаатар Их сургууль, ШУТИС-ийн ЖДҮ-ийн судалгаа сургалтын төв, “SSCT” сургалтын төв
Арга хэмжээнд дээрх байгууллагуудын ажиллагчид, мэргэжилтнүүд, мэргэжлийн багш, судлаач, оюутнуудын төлөөлөл нийт 100 шахам хүн оролцов.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Mongol HD телевиз, TV5 телевиз, Монголын үндэсний радио, Өлзий телевиз, Зууны мэдээ сонин, Засгийн газрын мэдээ сонин, Монголын үнэн сонин, Эх сурвалж агентлаг, ikon.mn зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, мэдээлэл, сурвалжлага авав.
Сургалт семинарт ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн чиг хандлага, экспортын маркетингийн чиглэлээр 7 үндсэн илтгэл хэлэлцэгдэж, 12 үзүүлэн(постер) илтгэлүүд тавигдсан ба Нидерландын Гадаад харилцааны яамны Хөгжиж буй орнуудын экспортыг дэмжих байгууллага (CBI)-ын “Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг дэмжих хөтөлбөр”-т оролцогч байгууллагуудын туршлага хуваалцах ажиллагаа, хэлэлцүүлэг явагдаж, хологдох мэдээллүүд хийгдлээ.
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зүгээс сургалт-семинарыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь талархууштай.
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв