

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2017/18 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 79, магистрын 41 дэх удаагийн төгсөлт 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр докторын сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, диссертац бичиж хамгаалсан 3 горилогчид докторын зэргийн диплом, магистрын 31 мэргэжлээр 48, хөтөлбөрийн судлаач 50 мэргэжлээр 140, хөтөлбөрийн 26 мэргэжлээр 96 нийт 284 магистр, бакалаврын 168 мэргэжлээр 1003, 22 хөтөлбөрөөр 191 нийт 1194 төгсөгчөөс онцлох дипломтой 25, дипломын зэрэгтэй 45 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн ГУУС-ийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан Геодези 2+2 хөтөлбөрөөр 4, ЭХС-ийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 10, БуХС-ийн БНСУ-ын Улсаны их сургуультай хамтарсан Бизнесийн удирдлага/олон улсын бизнесийн менежмент/ хөтөлбөрөөр 1, МехТС-ийн Япон улсын Нигатагийн их сургуультай хамтарсан Механик инженер хөтөлбөрөөр 6 оюутан тус тус төгсөн гарлаа.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Амаржаргалан нар нээж үг хэллээ. Мөн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Х.Пүрэвдагва төгсөгч оюутнуудад хандан сургааль үгээ хайрлав.

Төгсөгчдөд доктор, магистр, бакалаврын диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од уншиж танилцуулав. Шилдэг төгсөгч нарт өргөмжлөл гардуулан магистр, бакалаврын онцлох дипломтой төгсөгчдөд дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн МехТС-ийн шилдэг төгсөгч Б.Маргад-Эрдэнэ эрдэмтэн багш, профессоруудад хандан баяр, талархлын үгээ хэлэв.


Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,
амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа