Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг, Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр болон бусад холбогдох албаныхан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Т.Намнан, Б.Сүхбат, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон манай эрдэмтэн профессор, судлаач багш нарын нийлсэн 80 гаруй хүн оролцлоо.


Нийслэлийн түгжрэлийг бууруулахад давхар гүүрэн гарцууд, олон түвшний огтолцол бүхий гүүрэн гарц хэрэгтэй юу, замын түгжрэлийг бууруулахад ямар ажлыг хийж хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар зохион байгуулалтыг хэрхэн үр дүнтэй хийж утааг бууруулах талаас эрдэмтэн, судлаач нартай харилцан санал солилцох нь хэлэлцүүлгийн гол зорилго байсан юм. Хэлэлцүүлгээр дараах 4 үндсэн илтгэлийг сонсож, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг хийж цаашид уялдаа холбоотой хамтран ажиллахаар шийдвэрлэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон байна.

Хэлэлцүүлгээр нийслэлд тулгамдаж буй асуудлаар салбар бүрт байнгын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байх, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг урьдчилан авч, тэдгээрийн судалгаанд суурилан хэрэгжүүлж байх, Нийслэлийн ЗДТГ болон ШУТИС-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг ажлуудыг судлан, хэрэгжүүлж ажиллахаар харилцан тохиролцлоо.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа