ШУТИС-ийн багш, ажилчдын таван төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа 2018 оны 01-р сарын 13-ны өдрийн 16:00 цагт эхэлж Тэмцээний ерөнхий шүүгч БТСТ-ийн ахлах багш Ч.Ням рапорт өгч, ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ тэмцээнийг нээж үг хэллээ. Нээлтийн ажиллагааг Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Бат-Очир хөтлөн явууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжлээ.

Нээлтийн ажиллагаанд: Барилга, архитектурын сургуулийн баг, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг, Геологи, уул уурхайн сургуулийн баг, Механик, тээврийн сургуулийн баг, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн баг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн баг, Эрчим хүчний сургуулийн баг, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн баг, Е-Нээлттэй институтийн баг, Гадаад хэлний институтийн баг, Захиргаа аж ахуйн баг тамирчид оролцлоо.

Спортын уран сайхны гимнастикийн туузтай багийн тоглолт, өсвөрийн гимнастикчдын ганцаарчилсан тоглолт, Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн төгсөх ангийн оюутан Батбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тэмцээнд оролцож буй нийт эрдэмтэн багш, ажилчид, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!
Багшийн хөгжлийн төв
ХШУС-ийн Биеийн тамир спортын тэнхим
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа