Багш нарын сурган, заах арга зүйн ур чадварыг сайжруулах, MIT сургалтын арга технологоос суралцах зорилготой энэхүү сургалт 2017-12-18-наас 2017-12-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
"Идэвхтэй сургалтад ICT хэрэглэх боломж" сэдвээр MIT-ийн сургагч багш, ШУТИС-ийн 2017 оны Шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш, МехТС-ийн техникийн механикийн тэнхимийн профессор, доктор Д.Ганбат эхний өдрийн сургалтыг үр дүнтэй удирдан явууллаа.

“Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, БуХС-ийн багш, доктор Да.Баярмаа амжилттай зохион байгуулав.
MIT-ийн сургагч багш, ХШУС-ийн физикийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Мөнхсайхан “Сургалтын үнэлгээ” сэдэвт хичээл заалаа.“Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сургалтыг CDIO-ийн мастер багш, МХТС-ийн Холбооны салбарын эрхлэгч доктор, профессор Н.Эрдэнэхүү удирдан явууллаа.

“Сургалтын үр дүн” сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, МехТС-ийн багш М.Дэлгэрнасан сонирхолтой хөтлөн явуулав.

Багшийн хөгжлийн төв сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайн боловсруулах, суралцахуйн хүрэх үр дүнгүүдийг хэрхэн тодорхойлох, сургалтын шинэлэг арга, хэлбэрүүд нэвтрүүлэх болон сургалтын үнэлгээг хэрхэн бодитой болгох талаар багш нарт үе шаттай сургалтууд зохион байгуулсаар байна.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа