Миний хүн чанар та нарын хүн чанартай салшгүй холбоотой. Учир нь бид хамтдаа байснаараа хүн болж чадна хэмээн эхэлсэн Ц.Өнөрбаян багшийн маань лекц ШУТИС-ийн багш оюутнуудад үнэхээр ач холбогдолтой, ихийг бодогдуулсан, сайхан лекц боллоо.

Уг лекцээр
гэх зэрэг утга агуулгын хүрээнд багш шавийн барилдлагын талаар маш сонирхолтойгоор тайлбарлан ярьсан.
Сүүлийн үед нийгэмд сөрөг хандлага давамгайлах болсныг бараг хүн бүр л санаа зовнин ярих болсон. Нийгэмд эерэг хандлагыг бий болгож төлөвшүүлэхэд бид иргэн хүний үүднээс ч, боловсролыг чухалчлан үздэг, нийгмийг түүчээлэгчдийн хувиас ч харвал энэ нь хариуцлага юм. Зөв эерэг хандлагыг хэвшүүлэх нь нэг хүн, нэжгээд хүн, эсвэл нэг байгууллагын шийдэх асуудал биш. Харин үүнд хүн бүр хувь нэмрээ оруулах нь чухал. Бид энэ өөрчлөлтийг буй болгохын тулд бие биеэ хайрлаж, хүндэлж, бусдыг хүлээн зөвшөөрч сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахаас эхэлнэ.

Санаачлан зохион байгуулсан:
багш Т.Цэнд-Аюуш, М.Ганболд
Хамтран зохион байгуулсан:
ШУТИС Багшийн хөгжлийн төв
ГХИ Багш хөгжлийн баг
Оюутны соёл үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа