“Mitsubishi Corporation International Scholarship” 2017-2018 оны тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа ШУТИС-ийн төв байранд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 7 дах жилдээ бакалавр, магистр, докторын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олголоо. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршиж байна.

Тус корпорацитай 2017-2018 оны хичээлийн жилд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулсаны үр дүнд 10 оюутан тус бүрт 1 сая төгрөгний тэтгэлэг гардуулан өгөхөөр болсон юм. Тэтгэлэгийн давуу тал нь бакалаврын түвшний оюутнууд төдийгүй ахисан түвшинд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, тэдний сургалт болон судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Мицубиши корпорацийн хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Тэтгэлэгт оюутнуудын нэрс:
|
№ |
Овог |
Нэр |
Сургууль |
Мэргэжил |
Курс |
Голч |
|
Докторын түвшний оюутан |
||||||
|
1 |
Хуанган |
Сэрикжан |
ХШУС |
Нүүрсний боловсруулалтын химийн технологи |
Доктор |
3.81 |
|
2 |
Мөнхбаатар |
Баттулга |
ЭХС |
Цахилгааны инженер |
Доктор |
3.88 |
|
Магистрын түвшний оюутан |
||||||
|
3 |
Төмөрхуяг |
Гэрэлмаа |
ХШУС |
Физик экологи |
Магистр |
3.31 |
|
Бакалаврын түвшний оюутан |
||||||
|
4 |
Батнасан |
Ганзориг |
МХТС |
Электрон системийн автоматжуулалт |
2 |
3.87 |
|
5 |
Өлзийтогтох |
Энхжаргал |
ҮТС |
Хүнс үйлдвэрлэлийн технологич |
2 |
3.35 |
|
6 |
Сэргэлэн |
Гончигсүрэн |
ЭХС |
Цахилгаан хангамж |
2 |
3.6 |
|
7 |
Ундрах |
Очирболд |
БУХС |
Бизнесийн удирдлага |
2 |
3.65 |
|
8 |
Отгонбаатар |
Мөнхзул |
ҮТС |
Хүнсний биотехнологи |
3 |
3.45 |
|
9 |
Батболд |
Пагма |
ЭХС |
Цахилгаан систем |
2 |
3.49 |
|
10 |
Баярсайхан |
Баярцэцэг |
ҮТС |
Хүнс үйлдвэрлэлийн технологич |
2 |
3.67 |
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа