БАС-ийн Архитектурын салбар, зураг зүйн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Дүрслэх геометр” хичээлийн “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2017 оны 11 дүгээр сарын 25-нд явагдаж дүнгээ гаргалаа.

Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн нийт 29 баг оролцон сэтгэлгээ, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний зорилго, ач холбогдол
Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулхад оршино. Тэмцээн гурван үе шаттай явагдаж

I байранд “Эллипсоид-1” баг. М.Гангантөгс, Д.Бат-Амгалан, Я.Номундарь нар

II байранд “Бөмбөлөг-1” баг. Г.Наранболор, Л.Доржбат, Б.Энхцэцэг нар

III байранд “Пирамид-1” баг. Ч.Бадрал, Б.Биндэръяа, Ч.Пүрэвсүрэн нар
IV байранд “Цилиндр-2” баг. Б.Энхбаяр, Д.Дорждагва, Ч.Отгонтуяа нар, V байранд “Бөмбөлөг-2” баг. Х.Урин, Л.Буянбаатар, Г.Мөнгөнболор нар тус тус шалгарлаа. БАС-ийн дэргэдэх Оюутны зөвлөлөөс хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан тэмцээнд B171050830 Д.Шинэбаяр, В171050037 Я.Номуундарь нар шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон нийт багш нартаа болон Барилга, Архитектурын сургуулийн захиргаа, тус сургуулийн оюутны зөвлөлд талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.
ШУТИС БАС Архитектурын салбар, АСТ зохион байгуулах комисс
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа