
Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын Улсын их сургууль, Боловсролын хүрээлэн, Дээд боловсролын шинэчлэл төслийн нэгж, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хууль сахиулах их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Техник, технологийн дээд сургууль, Хөгжим бүжгийн консерваторийн багшийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд “Дээд боловсролын салбарын багшийн хөгжил” сэдэвт ажлын уулзалт семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Семинарын зорилго нь дээд боловсролын салбарын багшийн хөгжлийн бодлогын өнөөгийн байдал, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэлэг боломжийг судлахад болон их дээд сургуулийн багшийн хөгжлийн төв, багууд хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход чиглэгдэв.
ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн захирал доктор Х.Отгон-Эрдэнэ “Дээд боловсролын салбар дахь багшийн хөгжлийн асуудал” сэвдээр, МУИС-ийн Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч доктор, профессор Б.Батцэцэг “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа (олон улсын туршлагаас)” сэдвээр, Боловсролын хүрээлэнгийн дээд боловсролын секторын эрхлэгч доктор Б.Баярцэцэг “Дээд боловсролын шинэчлэлд багшийн үүрэг ” сэдвээр, ХСИС-ийн СБЗГ-ын Багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Г.Буянтогтох “ХСИС-ийн багшлах ур чадварыг дэмжих шаталсан хөтөлбөр" сэдвээр, АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төв хариуцсан арга зүйч Т.Сумъяасүрэн “АШУҮИС-ийн багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Уулзалт семинарын үеэр Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжсэн “Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээ” төслийн үндэсний зөвлөх багш доктор Ц.Лувсандоржийн боловсруулсан “Их, дээд сургуульд багшийн хөгжлийн төв байгуулж ажиллуулах ажлын үлгэрчилсэн төлөвлөгөө”, “Их, дээд сургуульд багшийн хөгжлийн үндэсний сургагч бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх”, “Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн гарын авлага”-уудыг судлан хэлэлцэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтов.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа