Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд харааны бэрхшээлтэй 8 оюутан суралцаж байсан бөгөөд ШУТИС-ийн багш, оюутнуудад хараагүй болон харааны бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголт өгөх, тэдний онцлог хэрэгцээний талаар болон тэдэнд хүртээмжтэй орчинг хэрхэн бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүн туслах үйлчилгээний тухай танилцуулах зорилготой өдөрлөгийг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо болон Оюутны соёл, үйлчилгээний алба хамтран 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр Италийн их сургуулийн харааны бэрхшээлтэй оюутнуудад үзүүлэх боловсролын үйлчилгээний талаар видео танилцуулгыг хүргэлээ. Мөн харааны бэрхшээлтэй оюутнуудын онцлог, суралцах явцад тулгарч буй бэрхшээлийг оюутнуудад дэлгэрэнгүй бодит жишээгээр тайлбарлаж өглөө. Харааны бэрхшээлтэй оюутнуудад суралцахад тулгардаг бэрхшээлийг 5 хүнд бодит байдал дээр хичээл заах байдлаар үзүүлэв.

Өдөрлөгийн үеэр хараагүй иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, брайль хэвлэгч машин, хараагүй иргэдийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэн Хурлын танхимд үүдэнд гарлаа. Мөн харааны бэрхшээлтэй суралцагчид урлагийн тоглолт үзүүллээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Бэст массаж төвийн 5 суралцагч 50 гаруй багш, ажилтанд үйлчилгээ үзүүлэв.

Тус холбооны дэргэдэх хараагүй болон харааны бэрхшээлтэй оюутны сурч боловсроход дэмжлэг үзүүлэх төвд Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ажлын ангийн 5 оюутан хичээл болон сургалтын материалыг хөврүүлэх ажилд сайн дураар туслахаар боллоо.
Уг өдөрлөгт оролцсон 50 гаруй багш, ажилчид, 50 оюутан нийт 100 гаруй хүмүүс харааны бэрхшээлтэй хүний онцлог, тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон багш, ажилтан, оюутан залуустаа талархал илэрхийлье.
Оюутны Соёл, Үйлчилгээний Алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа