
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын боловсролын салбарын зарим хүнд Монгол Улсын гавьяат багш цол, төрийн одон, медаль хүртээлээ. Монгол Улсын гавьяат багш цолоор ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор профессор Хадын Пүрэвдагва, Хөдөлмөрийн хүндэт медалиар БуХС-ийн профессор Б.Цэцгээ, МехТС-ийн профессор Д.Ганбат нар шагнагдсаныг ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. Шагнал авсан багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв