ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Салбараас жил бүр зохион байгуулдаг “Төмөрбетоны аян” тэмцээн 2017 оны 09 сарын 18-с 10-р сарын 26-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь Төмөрбетон дамнурууг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь Ханын илтгэл, 3-р шат нь Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулиас -1 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас -4 баг, Монголын Үндэсний Их Сургуулиас -2 баг оролцсон явдал юм. Аяны уралдааныг “CABS” ХХК ивээн тэтгэж явууллаа.
Уралдааныг “Тулга проект” компаний захирал, МУ-ын зөвлөх инженер Г.Тулга, “Улаанбаатар барилга угсралт” ХХК-ий ерөнхий инженер Г.Чулуут, БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар шүүн, БАС-ийн дэд профессор М.Сугар, ахлах багш Д.Энхгэрэл, Д.Мягмарцэнд, Б.Жавхлан, Б.Эрдэнэдаваа Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.
Аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Их сургуулийн 100 гаруй оюутны 17 баг оролцсоноос:


-1-р байр “IMMENSE”, 2-р байр “SUFFICIENT”, 3-байр “BEAM BROS” /ТТДС/ багууд эзэлсэн ба, тусгай байрт “FLAME”, “INF”, “Практик”, “В14х6” багууд, шилдэг илтгэлд “BEAM BROS”, шилдэг ханын илтгэлд “IMMENSE” багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, бүтээлд амжилт хүсье.
Барилгын Инженерийн Салбар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа