ОХУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Новосибирскийн техникийн улсын их сургуулийн Монгол дахь төгсөгчдийн холбоо, Новосибирскийн техникийн улсын их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран Орос хэлний өдөрлөг фестивалийг 2017 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. Новосибирскийн техникийн их сургууль нь 1978 оноос эхлэн Монгол улсаас оюутан бэлтгэж эхэлсэн билээ.
НЭТИ-д монгол оюутнууд сурч эхэлсний 40 жилийн ой 2018 онд тохиох бөгөөд монголчуудад орос хэл заах хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол дахь орос хэлний сургалтыг дэмжих, орос хэлний багш нарын заах арга зүйн түвшинг дээшлүүлэх, бэлтгэл факультетыг байгуулах, урт богино хугацааны сургалт, солилцоог хийх зэрэг чиглэлүүдээр судалгаа хийх, хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгыг дэвшүүлжээ. Эл төслийн хүрээнд ШУТИС-тай ойр дотно ажиллахаар төлөвлөж үүнд Төгсөгчдийн холбооныхоо дэмжлэгийг чухалчилсан байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн, Монгол - Оросын Парламентын бүлгийн дэд дарга, Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б. Саранчимэгийн санаачлага дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай НГТУ-гийн багш нарын төлөөлөл уулзсан бөгөөд сайд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтойг цохон тэмдэглэж, 11-р сард ОХУ-ын Боловсролын сайдтай уулзахдаа орос хэлний сургалтын асуудалд ихээхэн ач холбогдол өгөхөө илэрхийлсэн болно.
Өнөөдөр НТУИС нь Монгол улсад Орос хэлний боловсролыг дээшлүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх боломж, бакалавр магистр, докторын зэргийн сургалт болон богино хугацааны зуны сургалт, бэлтгэл факультетыг байгуулах чиглэлээр манай улсад судалгаа хийх, орос хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэлээ.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа