Хятадын банкны монгол дахь төлөөлөгчийн газрын хурлын танхимд 2017 оны 10 дугаар сарын 20 өдөр Монгол-Хятад хэл соёл, боловсролын сан, Хятадын банк, МУИС-ийн Күнзийн институтээс хамтран улс даяар зохион байгуулсан "Тэргүүлэгч од", "Ирээдүйн эзэд" тэтгэлгийн шагнал гардуулах ёслол боллоо. Тус шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй болон тус сангийн тэргүүн, монгол, хятад хамтрагч байгууллагын төлөөлөгчид, монгол улсын их дээд, бага дунд сургуулиудын удирдлага болон шагнал хүртсэн сурагчид зэрэг 100 гаруй хүмүүс оролцлоо. Энэхүү тэтгэлгийн шалгалтанд 376 оюутан сурагч оролцсноос "Тэргүүлэгч од" тэтгэлэгт 7, "Ирээдүйн эзэд" тэтгэлэгт 13 оюутан шалгарсан байна. ШУТИС-ийн хятад хэл суралцагч оюутнууд жил бүр энэхүү тэтгэлгийн шалгалтанд оролцож багагүй амжилтыг үзүүлсээр ирсэн. Энэ жилийн шалгаруулалтад Л.Чойжилмаа багшийн зөвлөх 2 оюутан тэтгэлэг хүртлээ. Оюутан Б.Хишигдаваа "Тэргүүлэгч од" тэтгэлгийн 3-р байр /5000 юань/, Г.Энхмаа "Ирээдүйн эзэд" тэтгэлэг /3000 юань/-ийг хүртсэн амжилт үзүүллээ.

“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв