“Тэтгэлэг олгогчдын өдөрлөг-2017” арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагт ШУТИС-ийн Төв байр Хурлын танхимд боллоо. Уг өдөрлөгийн нээж Морин хуурын клубийн гишүүн ЭХС-ийн оюутан СЭХ-ийн оюутан Э.Мэнд-Амар, ГУУС-ийн УУАТ-ийн оюутан М.Эрдэнэбаяр нар Жалам хар морин аялгууг оюутнуудад тоглож үзүүллээ.

ШУТИС-иас оюутнуудад олгодог тэтгэлэг хөтөлбөрүүд, хөнгөлөлт, зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг өгөв.

Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэм “Боловсролын зээлийн сан”-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, дэлхийн шилдэг их дээд сургуулиуд суралцах хэрхэн тэтгэлэгтэй суралцах боломж, төрөөс олгож буй тэтгэлэг хөнгөлөлт болон “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад болон дотоодын байгууллагуудаас олгодог тэтгэлэг хөтөлбөрүүдийн танилцуулга, тавигдах шаардлага, ерөнхий мэдээллийг ГХХА-ны мэргэжилтэн М.Болортуяа оюутнуудад өглөө.
Мөн өдөрлөгийн үеэр 2016 оны “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-т Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Зөв-Үйлст тэтгэлэгт хамрагдахад хэрхэн бэлдэх өөрийн туршлагаасаа оюутнууддаа хуваалцлаа.
Дуулаачийн клуб, Хөтлөгчийн клуб, Морин хуурын клубийн гишүүн оюутнууд өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 60 гаруй оюутнууд оролцлоо. Үүнд:
|
№ |
Бүрэлдэхүүн сургууль |
Оролцсон оюутны тоо |
|
1 |
БУХС |
4 |
|
2 |
БАС |
14 |
|
3 |
ГУУС |
16 |
|
4 |
ҮТС |
11 |
|
5 |
ХШУС |
3 |
|
6 |
МЕХТС |
2 |
|
7 |
ГХИ |
2 |
|
8 |
ЭХС |
10 |
|
|
нийт |
62 |
“ШУТИС-ийн Оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөр, кредит урамшуулал”-ын талаар дэлгэрүүлж үзнэ үү.
Оюутолгой ХХК-ны тэтгэлэг хөтөлбөр хариуцсан ажилтан Ё.Лхамаа CV хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээллийг дэлгэрүүлж энд дарж үзнэ үү.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа