ШУТИС-ийн сургалтын чанарыг баталгаажуулах ажлын хүрээнд ХШУС-ийн Физикийн тэнхимээс зохион байгуулсан “Физикийн нээлттэй өдөр - 2017” өдөрлөг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Өдөрлөгт тус тэнхимийн профессор багш, сургалтын мастерууд Физик 1, Физик 2, хичээлээр давхардсан тоогоор 615 оюутанд сургалт явууллаа.

Өдөрлөгийн хүрээнд тэнхимийн багш нар физикийн 1-7-р долоо хоногийн хичээлийн сэдвүүдийн хүрээнд семинарын хичээл, жишиг даалгаврууд гүйцэтгэх талаар сургалтууд явуулсан болно.

Нийт багш нар өөрийн хичээл зааж буй оюутнуудад семинар, лаборатори, бие даалтын ажлаар ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан бөгөөд оюутнуудын хүсэлтээр 15-р долоо хоногт өдөрлөгийг дахин явуулахаар шийдвэрлэв.
Физикийн тэнхим
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв