Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Их дээд сургууль, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 13-нд Монголын залуучуудын холбооны хурлын танхимд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Буянжаргал, ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон МУИС, АШУҮИС, МУБИС, ҮБТДС, Түшээ, Шихихутаг зэрэг сургуулийн удирдлага, оюутан залуучуудын төлөөлөл оролцлоо.

Энэхүү “Оюутан эргүүл” нь амжилттай хэрэгжсэнээр Сүхбаатар дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, Их дээд сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нарын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, оюутан, залуусын нийгмийн хариуцлага, сахилга хүмүүжилд нөлөөлөх зорилготой юм.

2017 оны 10-р сарын 13-аас 2017 оны 11-р сарын 13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны хэсгийн байцаагч, хороон цагдаа, эргүүлийн алба хаагч нар, МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ҮБТДС зэрэг 10 их дээд сургуулийн оюутны хүн хүчтэйгээр зохион байгуулагдана.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа