ШУТТНС-д Японы “KIS” хууль зүүн товчооны захирал, ноён Кондо Hidemasa, “Кайео” ТББ-ын захирал Ө.Алтай нар зочлон япон хэлний сурах бичиг, барилга, архитектур, инженер техник, математик, нийгмийн ухааны чиглэлийн 240 ном, сурах бичиг бэлэглэж, цаашид хамтран ажиллахаар номын сангийн захирал Ч.Гулнартай харилцан тохиролцож, өөрийн бичсэн номыг гардууллаа.

Тэрээр Монголын оюутан залуучуудын боловсрол, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Японы хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэх, номын сангийн “Хятадын төв” танхимыг “Ази судлалын мэдээллийн танхим” болгон өргөжүүлж, ажиллахаар боллоо.

Ноён Кондо Hidemasa ШУТИС-ийн оюутнуудад “Карьер төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, чөлөөт ярилцлага зохион байгуулав.
Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв