ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, EBSCO-гийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч П.Кунг болон ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, МНСК-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга нар уулзаж олон улсын мэдээллийн сангийн эрх авч профессор багш, судлаачдын сургалт, судалгаанд ашиглах талаар санал солилцов.

Уулзалтаар инженер технологийн төрөлжсөн мэдээллийн санг хөнгөлөлтэй нөхцөлөөр захиалах талаар ярилцаж, туршилтын эрхийг 2017 оны 10 дугаар 2-ны өдрөөс 1 сарын хугацаатай түр нээхээр харилцан тохиролцлоо. Туршилтын хугацаанд доорхи мэдээллийн сангуудын эрхийг нээх бөгөөд профессор багш, судлаачдын хэрэглээний статистикийг үндэслэн цаашид мэдээллийн санг захиалах эсэхийг шийдвэрлэх учраас та бүхэн сургалт судалгааны ажилдаа идэвхтэй ашиглана уу.

Дашрамд хэлэхэд 2016-2017 оны хичээлийн жилд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУА-ын дунд ОУ-ын тэргүүлэх мэдээллийн сан “Springer Nature”-аас зохион байгуулсан “High Usage Award 2016” уралдаанд хамгийн олон өгүүлэл таталт хийсэн байгууллагаар ШУТИС шалгарч тэргүүн байр эзэлсэн.
Шинжлэх Ухаан Технологийын Төв номын сан
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа