Монголын Робот сонирхогчдын Робокон нийгэмлэгээс зохион байгуулсан мэргэжлийн сумогийн 71 дэхь Ёкозүна Какүрюү М.Ананд аваргын нэрэмжит “Робот Сумо 2017”, ШУТИС-ийн МехТС-ийн 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “MICROMOUSE” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнүүдийг амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү роботын тэмцээн нь инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах болон мэдлэгийг нь хөгжүүлж ирээдүйн зохион бүтээгчдийг төрүүлэх, шинэ техник, технологид үндэслэсэн их, дээд сургуулиудын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Эрчим хүчний сургууль хамтран “Робот Сумо” “MICROMOUSE” роботын тэмцээнүүдийг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.
“MICROMOUSE” тэмцээнд
1-р байр МХТС
2-р байр ҮТС
3-р байр МехТС
“Робот Сумо” тэмцээнд
Автомат удирдлагатай роботын төрөлд:
Тэргүүн байр МехТС-ийн “Pro-Mech club NZN-Pro” баг
Дэд байр МехТС-ийн “Pro-Mech club Сonstantin” баг
Тусгай байр ЭХС-ийн “W Robot” баг
Гар удирдлагатай роботын төрөлд:
Тэргүүн байр МехТС-ийн “Pro- Mech club Master Sumo” баг
Дэд байр Шинэ монгол ЕБС “Шинэ Монгол 1” баг
Тусгай байр Шинэ эрин ЕБС “Falcon” баг тус тус шалгарлаа.

Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж оюуны баялгаараа дэлхийн тавцанд гаргахад тус дэм болж буй Япон улсын элчин сайдын яам, БСШУСЯ, Спортын төв ордон, ЭХС, МехТС, GLOCAL Co.,Ltd, Mongolian Software Corporation Co.,Ltd байгууллагуудад талархаа илэрхийлье!

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа