ШУТИС-ийн Үйлдвэр Технологийн Сургууль, Барилга Архитектурын Сургууль, Хоолзүй шим судлалын монголын нийгэмлэгтэй хамтран "URBANIZATION and HEALTHY ENVIRONMENT" сэдэвт олон улсын симпозиумыг 2017 оны 09-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Хурлыг нээж ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, БАС-ийн захирал Э.Нинжгарав нар үг хэлэв. Японы Сайтамагийн Их Сургуулийн профессор Atsushi Miura "Change of family structure in urban area and its health problems" сэдвээр уригдсан илтгэл тавьж, БАС, ҮТС, Хүрээ дээд сургуулийн профессор багш нар, Интермед, Ивэн эмнэлгийн ерөнхий эмч нар хотжилтоос үүдэн гарч буй хүнс, эрүүл мэндийн тулгадмсан асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Налайх, Багахангай, Багануур, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Октябрь сан, Хоолзүйн холбоо, АПУ хувьцаат компани, Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэг, ТЭЦ-4, Сөүл эмнэлэг, 3-р эмнэлэг, Номадс сүлжээ ресторан, Багануур сувилал ХХК, Хувь-Хишиг монгол зоогийн газар, МСҮТ, Broadway сүлжээ ресторан, Blue Sky, Од кафе, Сүхбаатар дүүргийн АӨСҮТ зэрэг албан байгууллага, компаний хэлтэсийн дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, эрүүл ахуйч, технологич, БАС, ҮТС, Этүгэн Их Сургууль, Техник технологийн дээд сургууль, Хүрээ дээд сургуулийн профессор багш, судлаач нар оролцов.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа