Япон улсын Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнууд, ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн япон хэлний багш, оюутнуудын хамтарсан Япон хэлний хээрийн сургалт, дадлага 2017 оны 8 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн япон хэлний хээрийн сургалтад Японы Бүнкёо их сургуулийн 1 багш, 4 оюутан, Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн япон хэлний 1 багш, 3 оюутан оролцов. Япон хэлний хээрийн сургалт, дадлагаар Бүнкёо их сургууль болон ГХИ-ийн багш, оюутнууд, Улаанбаатар хот, Говь хувьцаат компанийн үйлдвэртэй танилцан, хотоос 54 км-ийн зайтай “Талын Монгол” жуулчны баазад 3 хоногийн хээрийн сургалтад хамрагдав. Монгол, япон оюутнууд өөрийн сургуулийн танилцуулга, монгол, Японы орчин үеийн соёл, зан заншлын талаар танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн оюутнууд сонирхсон зүйлийнхээ талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв. Манай оюутнууд Японы зан заншил, орчин үеийн соёлын талаар шинэ мэдлэгтэй болж, япон оюутнуудаас олон шинэ зүйлийг сурах боломж олгосон сургалт болов.


Мөн сургалтын үеэр Японы Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнуудыг ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн захирал Б.Соёлсүрэн хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ГХИ-ийн Ази судлалын тэнхим
Дадлага хариуцсан багш Б.Ундармаа
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа