Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн сургалтын мастер Т.Энхтуяа 2017 оны 8 дугаар сарын 2-30-ны хооронд “Инженер технологийн дээд боловсрол” төслөөр “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа ба хөгжүүлэлт” сэдэв бүхий төслийн багаас Японы Акита их сургуулийн Инженерийн шинжлэх ухааны сургуульд 28 хоногийн хугацаатай зэргийн бус сургалтад хамрагдаад, баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай ажиллаад ирлээ.
Тус сургуулийн материалын шинжлэх ухааны салбарын лабораториудад профессор Хироказу Окавагийн удирдлагаар туршилт судалгаа явуулсан. Энэ судалгааны ажил Li-ионы батарейн катодын материалын цахилгаан дамжуулалтыг сайжруулах зорилготой бөгөөд тус ажлаараа аргон хийн орчинд хэт авианы аргаар алтны нано бөөмийг гурван төрлийн нүүрстөрөгчийн гадаргууд суулгах туршилтын ажлыг явуулж нийт 39 дээж бэлтгэсэн.

Проф. Сугавара, проф. Окава нарын хамт

SEM, TEM дээр ажиллаж буй байдал
Гарган авсан материалыг UV-vis spectrophotometer, TEM (Transmission Electron Microscopy), ICP-OES (Inductively Coupled Plasma Optical Emission Spectrometry) багажуудаар судалсан.
Туршилтын дүнд алтны нано бөөм нүүрстөрөгчид бүрэн суусан эсэхийг шүүсний дараах уусмалыг UV-vis-ээр хэмжиж, мембран шүүлтүүр дээрх гарган авсан материалыг хатаасны дараа TEM-ийн дээжээ бэлтгэж хэмжихэд алтны нано бөөмийн хэмжээ 5-15нм байсан бөгөөд сонгон авсан нүүрстөрөгч, спирт зэргийн шинж чанараас хамаарч алтны нано бөөм нүүрстөрөгчийн гадаргууд амжилттай суусан үр дүнгүүд гарсан.
Нүүрстөрөгчтэй болон нүүрстөрөгчгүй алтны нанбөөмийн дисперс уусмал, мембран шүүлтүүр дээрх гарган авсан материалын зураг
Дээрх туршилтаас гадна өөрийн судалгааны лабораторид синтезлэн гаргаж авсан цайрын оксид, төмрийн оксидын нано бөөмийг TEM-ээр хэмжиж судалгааны ажлын үрд дүнг баталгаажуулсан.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа