Classic Powerlifting “Оюутны дэлхийн аварга-2017” тэмцээнээс Монголын Поуерлифтингийн нэгдсэн холбооны хасах 74 кг жингийн шигшээ багийн “Phoenix Gym”-ийн тамирчин спортын дэд мастер ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны өрөмдлөгийн инженерийн IV курсын оюутан М.Динадил хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 2017 оны долдугаар сарын 11-16-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсын Потчерструм хотод зохиогдсон IPF холбооноос зохион байгуулагдсан Claassic Powerlifting-ийн Универсиад Их наадамд ШУТИС-ийг төлөөлөн хасах 74 кг-ын жинд амжилттай оролцлоо.

Суултын төрлөөр 195 кг өргөж хүрэл медаль хэвтээ шахалтаар 117,5 кг өргөж 5-р байр, таталтын төрлөөр 225 кг өргөж 4-р байр нийлбэр дүнгээр 537,5 кг өргөж шагналт 5-р байрт шалгарлаа
М.Динадилд сурлага спортын өндөр амжилт хүсье!
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв